Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг дээ. Овоо доо Ардчилсан нам....

     УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч байгаагаа өчигдөр мэдэгдлээ. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртайгаа таарахаа байсан түүний намаасаа гарах асуудал нь зөвхөн цаг хугацааны л асуудал байв. Өөрөөр хэлвэл түүнийг бүр 2017 онд МАХН-аас хөөсөн тухай мэдэгдэл ч гарч байв. Харин тэрбээр намаас гарах тухайгаа мэдэгдэл хийх үеэрээ: 

Нам бүрт авлигачид бий. Авлигачид төрийн эрх мэдэлд байгаа цагт хөгжинө гэж байхгүй. Би АН-д санал тавьсан.

Авлига, хээл хахуультай холбоотой хүмүүсээ дэвшүүлэхгүй гэх юм бол би ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Надад 100 сая төгрөг байхгүй. Гэхдээ 100 сая төгрөгтэй болох боломж бий болсон. Х.Ганхуяг гэдэг хүн намайг АН-д 100 сая төгрөг өгсөн гэж гүтгэсэн. Би энэ дагуу гомдол гаргасан. Гүтгэсэн нь тогтоогдвол би 100 сая төгрөгтэй болох боломжтой. Тэгэхээр Х.Ганхуягтаа баярлалаа" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ийнхүү 100 саяыг нь төлөөд ч хамаагүй АН-аас нэр дэвших сонирхолтой байна.

Харин түүний хэлсэнээр Х.Ганхуяг нь гэм буруутан болж мөнгө төлөх хүртэл асуудал шийдэгдэх нь мөдгүй л боловуу?

    Өмнө нь Х.Баттулга  Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, Г.Баасан нарын хүмүүс АН-аас нэр дэвших гэж удаа дараа оролдсон ч тусыг эс олсон. Энэ удаа О.Баасанхүү гишүүн ч АН-аас нэр дэвших хүсэлтээ байгаагаа бас л нуусангүй. Ингэхэд энэ жилийн сонгуулиар нэр дэвших хүсэлт, эрэлтийг Ардчилсан Нам нь хангачихаад байгаа юмуу хаашаа юм. Мөнгө нэхээд байхад л зүтгэцгээгээд байх юм. Эсвэл энэ сонгуулиар "АН ялна" гэсэн урьдчилсан судалгаа, дүн гарчихаад байгаа юмуу?

Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Лу.Болд нар нь ч аяншиж, "АНшиж" яваа сураг гарах. Тэднийгээ ч урьж байгаагаа үе үехэн дохио зангаагаар мэдэгдэх, ахлах зөвлөх нь ч нээлттэй урьж суух.

Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг дээ. Ашгүй дээ, овоо доо Ардчилсан нам.

Д.Оюу 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ