Дэлхий дахинд 2.38 сая хүн коронавирусийн халдвар аваад байна
Шинэ коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 2.38 сая хүрч, нас барсан хүний тоо 165,000-ыг давлаа.
Үүнээс Европын орнуудад нас барсан хүний тоо нийтдээ 100,000-ыг давсан бол АНУ-д дөрөвний нэг орчим нь буюу 41,000 оногдож байна.
Иран улс нийслэл Тегеран хотынхоо хөл хориог хэсэгчлэн цуцалсан бөгөөд эрсдэл багатай бизнесүүд, үүний дотор жижиг дэлгүүр, үйлдвэр, агуулахын үйл ажиллагааг сэргээлээ. Харин Алжир, Марокко, Хорват, Испани улсууд хязгаарлалтын дэглэмээ сунгасан бол Узбекистан нийтийг хамарсан арга хэмжээ, цугларалтыг хориглолоо.
Нигерийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Абба Киари ковид19 халдварын улмаас нас барсан нь Баруун Африкийн хамгийн өндөр албан тушаалтан амиа алдсан явдал болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ