УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана
УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт, байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.
Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар Нийгмийн хамгааллын тухай Монгол, Чех Улсын хэлэлцээр соёрхон батлах тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц, Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, Вьетнам Улсын гэрээг соёрхон батлах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад НӨАТ-аас чөлөөлөх тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл багтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ