Коронавирусийг лабораториас гаргасан гэж Нобелийн шагналтан мэдэгджээ


    Францын вирус судлагч, Нобелийн шагналт Люк Монтанье шинэ коронавирусийн халдвар хаанаас гарал үүсэлтэй болохыг тайлбарлаад, амьтдаас халдварласан гэх яриа зүгээр л гоё үлгэр юм хэмээн мэдэгдсэнийг хэвлэлд бичжээ.  Тухайлбал,  коронавирус зэрлэг амьтдаас халдварласан гэх яриа огт худал гэж Монтанье үзэж байна.

Тэр францын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхдөө, шинэ коронавирус өөртөө Хүний дархлал хомсдлын вирус агуулж байна гэж ярьсныг “Известия” сонинд бичжээ. 

Вирус Уханийн лабораториас гаралтай бөгөөд  бүр хорьдугаар зууны эхэээр энэ талаар ажиллаж эхлэснийг тэр онцлон тэмдэглэсэн байна. Энэ завсар  вирус дэлхийд хятадын Уханийн лабораториас  тархсан байж болохыг АНУ-ын тагнуулын албаныхан шалгаж байгааг  телевизийн “Euronews” суваг мэдээлжээ.

Харин коронавирус хиймэл гарал үүсэлтэй гэх яриа ямар ч нотолгоогүй юм гэж Хятадууд мэдэгдсэн билээ.  Дэлхийн олон нэр хүндтэй эмч ч мөн ингэж үзэж байгаа гэж Хятадын гадаад харилцааны яам дурдсан юм.

Хэрвээ Хятад улс коронавирусээс үүдэлтэй шинэ төрлийн өвчин зориуд санаатай дэгдээсэн тохиолдолд үр дагаврыг нь хүлээх ёстой гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.  Одоо мөрдөн шалгах ажил явж байгаа гэж тэр хэлсэн байна.  Энэ нь хяналтаас алдчихсан алдаа байв уу, эсвэл  үүнийг зориудаар тараасан уу гэдэгт хамаг учир байгаа юм гэж түүний хэлснийг РИА Новости агентлаг улдамжилжээ. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ