Ч.Хүрэлбаатар: Нийт аж ахуй нэгжүүдийн 99.99% нь НДШ төлөхгүй
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дөнгөж сая Монголын үндэсний олон нийтийн телевизэд тайлбар тодруулга өглөө
Тэрбээр "Санаа зоволтгүй. Нийт аж ахуй нэгжүүдийн 99.99% нь НДШ төлөхгүй. Ажилчид цалингаа бүтнээр нь авна. Сангийн яамны судалгаагаар 108.8 мянган компаниас 99.99% нь үйл ажиллагаа нь доголдсон гэж үзсэн байна. Орлого нь “1” төгрөгөөр буурсан л бол “ДОГОЛДСОН” гэж үзнэ. Үлдсэн 0.01% нь орлого нь өсч байгаа “Алтны компаниуд” болон “ББСБ-ууд” зэрэг газрууд хамрагдахгүй" гэсэн юм.
Өнөөдөр ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийх үеэрээ үйл ажиллагаа нь тасалдсан, орлого нь буурсан ААН, байгууллага болон тэнд ажиллаж байгаа ажилчдын НДШ-ийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд чөлөөлнө гэсэн агуулгатай мэдээллийг өгсөн юм. Уг мэдээлэлтэй холбоотой ойлголтын зөрүүтэй асуудлаар Сангийн сайд ийнхүү тайлбар өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ