Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

УИХ-ын үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Б.Батзориг гишүүнийг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулсан талаар тооллогын комиссын гишүүн  УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ танилцуулсан юм.

Тэгвэл нууц санал хураалтад оролцсон нийт 47 гишүүний 27 нь дэмжсэнээр Б.Батзоригийг гишүүнээс нь чөлөөллөө.  Улмаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх УИХ-ын тогтоолын төслийг дэмжих эсэхээр илээр санал хурааж, 52 гишүүн оролцож, 27 нь дэмжиж, 51.9 хувийг саналаар баталлаа.   Ийнхүү МАН 65 гишүүнээсээ 3-ыг нь явуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин