Трамп АНУ-д хөл хориог цуцлах төлөвлөгөө танилцуулжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирустэй холбоотойгоор тус оронд тогтоосон хөл хориог үе шаттай цуцлах төлөвлөгөө танилцуулсан байна.
Шинэ зөвлөмж нь “муж улсуудыг үе шаттай, хэсэгчилэн нээх арга хэмжээ авах” боломжийг захирагч нарт олгоно гэж Цагаан ордны тэргүүн мэдэгджээ. Ингэхдээ орон нутгийн эрх баригчид хөл хориог хэзээ буулгахыг бие даан тодорхойлж болох юм гэдгийг ерөнхийлөгч тэмдэглэсэн байна.
Түүний хэлснээр, төлөвлөгөө гурван үе шатай байх ажээ. “Бидний баримтлаж буй стратеги настай иргэд, хүн амын эмзэг бүлгүүдийг хамгаалж, цэргийнхэн болон хүн амын ер бусын авъяаслаг бүлгүүдэд өөрийн ажил төрлийг үргэлжлүүлэх боломж олгоно” гэж ерөнхийлөгч хэлжээ.
Хэрэгжүүлж эхлэхийн өмнө мөрдөх ёстой өвчлөл, шинжилгээ болон эмнэлгүүдийн ажлын горимын талаар тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөгөөнд заасан байна. Үүнээс гадна, халдвар тархахаас сэргийлэхийн тулд өмнө нь тавьсан эрүүл ахуй-ариун цэврийн шаардлагууд хэвээр байх ажээ.
Зарим эрдэмтэний сэрэмжлүүлж байгаагаар, намар коронавирусийн шинэ давалгаа эхлэж болзошгүйг төлөвлөгөөнд харгалзан үзэж байгааг Трамп онцлон тэмдэглэсэн байна. “Хэрвээ намар вирус эргэж ирвэл, бид үүнийг түргэн тусгаж ажиллахад бэлэн байгааг эдгээр зөвлөмж баталгаажуулж байна” гэж тэр хэлжээ.
АНУ одоо COVID-19-ийн өвчлөлийн тохиорол болон нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа юм. Жонс Хопкинсын их сургуулийн мэдээгээр, тус оронд нотлогдсон халдварын тохиодол 654 мянгад хүрч, 31 мянга орчим хүн нас бараад байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ