Хүүхдийн 30 мянган төгрөгийг ӨНӨӨДРӨӨС олгож эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн эсрэг авах багц арга хэмжээний хүрээнд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, өнгөрсөн сард Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгөн дээр 10 мянган төгрөг нэмж, гурван сарын хугацаанд 30 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан.
Сангийн сайд С.Хүрэлбаатарын мэдээлснээр, хүүхдийн 30 мянган төгрөгийг өнөөдөр (2020.04.16)-өөс олгож эхэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ