Дональд Трамп: АНУ коронавирусийн халдварын оргил үеийг давлаа

      АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, АНУ коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоогоор үндэсний хэмжээнд оргил үеийг давж гарлаа гэж мэдэгджээ.

Америкиийн засаг захиргааны шийдвэртэй стратеги маш сайн үйлчилж, тодруулвал Нью-Йоркт  халдварын шинэ тохиолдлын тоо цөөрч, Детройт, Денвер хотод энэ тоог нэг түвшинд барьж  байгаа бөгөөд Вашингтон, Балтимор, Филадельфи болон Сент-Луист  ахиц гарах шинэ тэмдэг харагдаж байна. Ингэхдээ Хьюстон, Шинэ Орлеанд шинэ тохиодлын тоо буурч байна  гэж төрийн тэргүүн хэлжээ.

Цар тахалтай хийх тэмцэл үргэлжилж байгаа бөгөөд, нийт үндэсний хэмжээнд халдварын тохиолдлын оргил үеийг давж гарлаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч бас мэдэгджээ.

Ойрын өдрүүдэд Америкийн 50 муж улсын 29-т  өмнө нь тогтоосон хязгаарлалтыг цуцлаж болох юм гэж тэр бас мэдээлсэн байна. 

Түүний хэлснээс үзвэл, АНУ-ын Засгийн газар  хязгаарлалтыг цуцлаж, эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг сэргээх талаар өөрийн зөвлөмжийг дөрөвдүгээр сарын 16-нд  муж улсуудын захирагч нарт танилцуулах ажээ. АНУ-ын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт бүр тавдугаар сарын 1-нээс наана хязгаарлалтыг цуцлаж болно гэж Америкийн удирдагч тодруулан тайлбарласан байна.

АНУ-ын эрх баригчид, ДЭМБ болон бусад албан ёсны эх сурвалжийн мэдээг үндэслэн тооцоо гаргадаг Жонс Хопкинсын их сургуулийн мэдээгээр, одоо АНУ-д коронавирусийн халдвар авсан 632 мянган гаруй тохиолдол бүгртгэгдэж, 27 мянга гаруй хүн нас бараад байгаа ажээ.

Сүүлчийн мэдээгээр, дэлхийд нийтдээ 2 сая гаруй хүн халдвар авч, 130 мянга гаруй хүн нас бараад байгаа юм байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ