ТББХ: Б.Батзоригийн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх саналыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхээсээ түдгэлзэх саналыг хэлэлцлээ.


Тэрээр гуравдугаар сарын 30-нд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэллээ. УИХ-ын гишүүний чөлөөлөгдөх санал хураалтыг цахимаар, нууцаар явуулах дэгтэй. Ингээд санал хураалтад 11 гишүүн оролцож 10 гишүүн Б.Батзориг гишүүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг дэмжлээ.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол Улсын Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гэж заасан. Гэтэл одоо гурав дахь гишүүн нь явах гэж байна. Ямар хэцүү юм бэ. Б.Батзориг гишүүнийг өргөдлөө өгөөд явах ёстой гэж бодохгүй байна. Энэ хүн танай намын даалгавыг биелүүлсэн. Танай намынхан энэ хүнээр "бохир бариулсан". ЖДҮХС-аас УИХ-ын 49 гишүүн зээл авсан. АТГ ноолоход амар гэж Б.Батзоригийг оролдож байгаа. Түүнээс жинхэнэ удирдсан, авсан хүнийг нь шийтгээгүй. Нэг мөсөн шийдвэл яасан юм бэ. Одоо сонгууль болно. Та нарт ард түмэн саналаа өгөхгүй шүү дээ. Засаглах үедээ засаглаж чадаагүй. Нэг нэгээр нь гишүүдээ алдаад байгаа намыг ард түмэн сонгох уу. 76 гишүүнтэй байна гэдэг 76-уулаа бай гэсэн үг. Сонгууль ч хийдэггүй, хүмүүсээ алдаад байгаа нь харамсалтай. УИХ-ын дархлаа байхгүй байна. Тиймээс энэ хүнээ авч үлдье. Нэг хүнээ явуулчихаад нөгөө 48 нь ичихгүй юү. Хэрвээ энэ хүнээ явуулбал та нар ичиж үхээрээ. 950 тэрбумын нөхдүүд бүгд өргөдлөө өг. Үгүй бол энэ хүнээ авч үлдээд сонгуулиар дүнгээ тавиулъя.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин