Коронавирусийн вакциныг өөр дээрээ туршуулсан анхны эмэгтэйн яриа
Америкийн Сиэтл хотын оршин суугч эмэгтэй Женнифер Халлер COVID-19-ийн вакцин хийлгэсэн анхны эрүүл хүн болжээ. Судалгааны хүрээнд түүнд тарилга хийснийг хэвлэлд бичсэн байна.
Эмэгтэй яагаад ийм туршилт хийлгэхээр шийдсэн, түүнчилэн юу мэдэрч байсан тухайгаа ярьсныг “Нью-Йорк пост” сонинд бичжээ.
Тэр нөхөр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байна. Коронавирусээс бултах аргагүй нөхцөл байдал түүнийг ингэхэд хүргэжээ. Цар тахалтай тэмцэхэд туслахыг хүссэн ч, яаж гэдгээ мэддэггүй байснаа тэр хүлээн зөвшөөрсөн байна. Аюулт өвчний вакцин туршихад сайн дурын хүмүүсийг сонгож байгаа тухай зарлалыг тэр удалгүй олж мэджээ. Тийнхүү хүмүүст ямар нэг байдлаар туслах боломж надад олдох нь хэмээн Женнифер боджээ.
Тэр бүр хамаатан садан 44 настай америк эмэгтэйн шийдвэрийг дэмжээгүйг тэмдэглэж байна. Нөхөр болон ойр дотнын хүмүүс нь болзошгүй эрсдэлийн тухай түүнд нэг бус сануулж байсан ч, эмэгтэй өөрийн бодлоос няцаагүй аж.
Тэр эрсдэл учирч болох тухай мөн бодож байсан ч, эерэг санаа бодол нь энэ туршилтаас төрөх айдасыг давахад түүнд туслажээ. Судалгааг Вашингтоны эрдэм шинжилгээний нэг хүрээлэнд хийсэн байна. Женниферт хийсэн вакциныг өмнө нь амьтад дээр амжилттай туршжээ. Хэсэг сайн дурын хүн 28 өдрийн зайтайгаар тус бүр 2 тун вакцин тариулсан байна. Тийнхүү одоо эрдэмтиэд тэднийг бас нэг жил ажиглана гэдгийг дурджээ.
Түүнийг түүхийн явцыг өөрчилж мэдэх тарилга хийлгэх анхны хүн болно гэдгийг хэлж байсныг тэр хэлсэн байна.
Амны хаалт зүүж, бээлий өмссөн нэг эрдэмтэн түүн дээр ирж, зүүн гарт нь тарилга хийхэд юу ч болоогүй юм шиг тайван байснаа тэр хүлээн зөвшөөрчээ. Энэ үед бичлэг хийж байсан байна.
Тэр үүнийг ханиад томуугийн ердийн тарилга хийлгэж байгаатай зүйрлэжээ. Түүний хэлснээр, вакцин хийлгэсний дараа өдөр халуурч, хоёр дахь өдөр гар нь өвдөж байсан байна.
Өөр юу ч мэдэгдээгүй гэж америк эмэгтэй хэлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ