Хүнд цаг үед АНУ-аас Монгол Улсад тусламж дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр дэлхий нийтийг хамарсан COVID-19-ийн тархалтын эсрэг тус тусын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, энэ хүнд цаг үед  АНУ-аас Монгол Улсад тусламж дэмжлэг үзүүлсэнд сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлэв.

 Элчин сайд Майкл Клечески COVID-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх, тогтоон барих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас шуурхай, тууштай арга хэмжээ авч байгааг сайшаан тэмдэглэж, Монгол Улсад ажиллаж, амьдарч буй АНУ-ын иргэдийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Сайд Д.Цогтбаатар, элчин сайд Майкл Клечески нар Монгол Улс, АНУ-ын хоёр тал болон олон талт хамтын ажиллагааны зарим асуудлаар мөн санал солилцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин