Шинэ коронавирус хүрээгүй дэлхийн орнууд

COVID-19-ийн халдвар манай гарагийн ихээхэн хэсэгт янз бүрийн замаар  нэвтэрсэн билээ. Харин дэлхийн 17-хон орон үүнд хөндөгдөлгүй үлдэж, эдгээрийн нэлээд нь жижигхэн улсууд юм гэж хэвлэлд бичжээ.  Коронавирусийн цар тахлын нөхцөлд дэлхийн бараг бүх орон өөрийн нутагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ухань хотоос эхлэсэн халдвар авсан хүмүүстэй болсон юм.  Харин цөөхөн оронд ийм тавилан тохиогоогүй байна гэж телевизийн “Аль-Жазира” сувгийн сайтад бичжээ. Эдгээрийн дотор Ази, Африк болон Номхон далайн хэдхэн орон байна. Энэ орнууд бүгдээрээ COVID-19-ийн халдвар авсан тохиолдлын тухай дэлхийн хамтын нийгэмлэгт мэдээлээгүй юм.

Энэ орнуудын бүрэн жагсаалтыг дор сийрүүлвэл:


Сан-Томе Принсипи – Африк тивээс баруун тийш Экватор улсын ойролцоохи галт уулсын арлуудад оршдог улс;

Микронези – Папуа-Шинэ Гвинеи улсаас хойш олон тооны жижиг арлуудад оршдог улс;

Лесото – Африкийн өмнөд нутгийн жижигхэн улс, уулсын дунд оршдог;

Номхон далай дахь тухайлбал, Науру, Тувалу, Вануату, Тонга, Соломоны арал, Маршаллын арал, Палау Кирибати зэрэг хэд хэдэн жижиг улс. Эдгээрийн зарим нь түрүүнд нь Микронезийн хэсэг байсан юм;

Самоа – Зүүн өмнөд Азийн арлын улс, Полинези; 

Коморын арал -   Африк тивээс зүүн тийш арлуудад оршдог арлын улс;

Өмнөд  Судан –  Африк тивийн орон;

Хойд Солонгос;

Туркмекнистан.

Тийнхүү одоогийн байдлаар 17 орон коронавирусийн халдвар хүрээгүй оронд тооцогдож байгаа бөгөөд гэхдээ эдгээр улсын зарим нь улс төрийн хувьд хаалттай байдгийг тэмдэглэвэл зохино. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ