Коронавирусийн хоёр дахь давалгаа эхлэх хугацааг нэрлэв

    2020 оны арваннэгдүгээр сард дэлхийд коронавирусийн хоёр дахь давалгаа  болно, гэхдээ энэ нь нэлээд сул байх аж.

Шанхай хотын “Хуашань” эмнэлгийн  халдвартын тасгийн захирал,  COVID-19-ийг эмчлэх асуудал эрхэлсэн шинжээчийн багийн тэргүүн Жан Вэньхун  энэ хугацааг урьдчилан хэлжээ гэж CNN “Sina” платформыг иш татан уламжилсан байна.

“Тахлын дараачийн давалгаа ойролцоогоор арваннэгдүгээр сард эхлэж мэднэ” гэж Жан хэлжээ. Хүн төрөлхтөн энэ зун вирусийг дарахгүй, учир нь шинэ шинэ орнуудад шинэ дэгдэлт бүртгэгдсээр байгаа юм.

Бүхэлдээ хоёр дахь давалгаа бага хохирол учруулах ч,  анагаах ухааны хөгжил сул доройгоос болоод Африкийн болон өмнөд Америкийн улсуудад маш түвэгтэй байх болно гэж тэр мэдэгджээ.

Хятадад коронавирусийн тахлын шинэ давалгаа эхлэх магадлалыг тус орны эпидемиологч Жун Наньшань дөрөвдүгээр сарын 12-нд хэлсэн юм. Бусад орноос  вирус  тээгдэн орж ирж,  халдвар тархах эрсдэл бий хэдий ч, дахин өргөн цараатай дэгдэлт гарах магадлал нэлээд бага юм гэж тэр хэлсэн байна. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ