Сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр шийднэ
УОК-ын өнөөдөр 12.00 цагаас хуралдахаар товложээ. Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл эхлүүлэхгүй байх эсэх асуудлыг хэлэлцэнэ хэмээн УОК-ын Хэвлэлийн албанаас мэдээлэв.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг энэ сарын 30-ныг хүртэл зогсоосон шийдвэрийг сунгаж, ирэх есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлах чиглэл өгөөд байгаа юм.
Энэ дагуу УОК хуралдаж шийдвэрээ гаргана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ