Коронавирусийн үржихэд хориг тавьдаг эм олдсон байна

Хүний дархлал хомсдлын халдварыг (ХДХВ) эмчилэхэд хэрэглэдэг түгээмэл бэлдмэл  коронавируст үр дүнтэй нөлөөлдөгийг японы  эмч нэр бүртгэж авчээ.  Судалгааны дүн  био-анагаах ухааны  препринтийн bioRxiv порталд нийтлэгдсэн байна. 

Ийм есөн бэлдмэл SARS-CoV-2 вируст хэрхэн нөлөөлдөг болохыг шалгажээ. ХДХВ-1-ийн протеазын ингибитр болдог нелфинавир гэдэг эм нь коронавирусийн үржилтийг мэдэгдэхүйц  дарангуйлдаг нь илэрсэн байна. ХДХВ-ийн эсрэг  эмийг бага тунгаар хэрхэглэхэд ч вирусийн үржилтийг үр дүнтэй тогтоон барьж  байгааг эмч нар мэдэж авчээ.

Нелфинавирыг COVID-19-ийг үүсгэдэг SARS-CoV-2-ын эсрэг  үр дүнтэй байж болох эмийн жагсаалтад оруулах хэрэгтэй гэж шинжээчдийн дүгнэлтэд өгүүлжээ.  Коронавирусийг эмчлэх шалгагдсан эм бэлдмэл  олдоогүй учир,  вирусийн эсрэг үр дүнтэй бэлдмэлүүдийг яаралтай турших хэрэгтэй гэж эрдэмтэд дүгнэсэн байна. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ