Их Британи, Европ тив дэх тахлын шинэ төв болох магадлал өндөр байна

 Коронавирусээр дэлхийн 1,8 сая иргэн халдварлаж, 110,000 гаруй хүн нас бараад байна. 

Дөрөвдүгээр сарын 13-ны өглөөний байдлаар дэлхий дахинд Covid-19 халдвараар 1,849,473 тохиолдол бүртгэгдэж, 114,053 хүн нас баржээ. 

Тэгвэл АНУ-д Covid-19 халдвар сүүлийн 24 цагийн байдлаар 25,568 шинэ тохиолдол нэмэгдэж, 558,447-д хүрээд байна. Халдвараар нас барагсдын тоо 1,414-өөр нэмэгдэж, 21,991 хүн одоогын байдлаар нас бараад байна. 

Манай хойд хөрш ОХУ-д хоногт халдварын тохиолдол 2’186-аар нэмэгдсэн нь нэг хоногт хамгийн ихээр халдвар нэмэгдэж байгаа эхний 10 улсад багтжээ. Тус улсад нийт 15’770 тохиолдол бүртгэгдсэнээс 130 хүн нас барсан байна.

Европын өөр нэг улс болох Их Британид Ням гарагт 737 хүн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 10,000 давсан байна. Ингэснээр тус улс Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо нь 10,000 хүрсэн дэлхийн тав дахь улс болжээ. Их Британи удахгүй Европ тив дэх тахлын шинэ төв болох магадлал өндөр байна.

Тус улсын ерөнхий сайд Борис Жонсон дөнгөж өчигдөр өглөө эмнэлгээс гарсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ