Дурласан эмч нарын зураг коронавирустэй хийж буй тэмцлийн бэлгэдэл болж байна

   Эмч нар COVID-19-тэй хийж буй тэмцлийн  тэргүүн шугамд яваа бөгөөд тэд нойр, хоолоо хасан, бүтэн хоногоор эмнэлэгтээ ажиллаж,  гэр бүлийнхэнтэйгээ харилцаж чадалгүй,  олон мэргэжил нэгтэн, найз нөхөд, гэр бүлийнхнийхээ нас барахыг харж байдаг. Гэвч хайр сэтгэл хэнийг ч тойрч гардаггүйг хэвлэлд бичжээ.

Олон өдөр дараалан ажилдаа дарагдаж яваа хоёр эмч ,залуу, бүсгүй хоёр энэ зурагт гарчээ.

   Халдвартын эмнэлэгт коронавирусийн халдвар авах эрсдэлээс болоод тэд  хамгаалалтын хэрэгсэлгүйгээр  харьцаж чадахгүй байгаа  хэрэг.  Энэтхэгийн Ой хамгаалах албаны офицер Судха Рамен гэдэг хүн  энэ зургийг өөрийн Twitter-т тавьсан байна. Нэгэн төрийн албан хаагч эмэгтэй өөрийн постод  энэ хосыг  цар тахалтай хийж буй тэмцлийн бүхий л хүнд хүчрийг үүрч яваа дэлхийн бүх эмч нарын бэлгэдэл болж байгаа учир, тэдэнд талархаж, баяр хүргэхээс аргагүй гэж  бичжээ. Хоёр эмчийн тэврэлдэж буй сэтгэл хөдлөм зураг нийгмийн сүлжээгээр агшин зуур тарж, ер бусын шуугиан тарьсан байна. Хүмүүс  талархал, бахархалын үг зөндөө бичиж,  хэн нэг нь ерөөс сэтгэл уярч,  ажил төрөлдөө  хариуцлагатай ханддаг хүмүүс ямагт үнэлэгддэгийг  дурдсан байна.  Нийгмийн сүлжээний нэг хэрэглэгч вирустэй тэмцэж буй  эмч нарыг “бусдыг  аврахын тулд заримдаа өөрсдийн аз жаргал, амь насаа  ч зольж буй  гэгээлэг  буянтай хүмүүс” хэмээн тодорхойлжээ. 

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ