Билл Гейтс: Азийн орнууд коронавирусийн эсрэг хэрхэн тэмцэж болдогийг харуулж байна

    Тэрбумтан, ивээн тэтгэгч Билл Гейтс коронавирусийн цар тахлын байдал хэзээ дээрдэхийг таамаглажээ.

Бизнесч телевизийн ВNBC сувгийн нэвтрүүлгээр ингэж мэдэгдсэн байна.

Дэлхийд COVID-19 цар тахал намдах тухай асуултад Гейтс хариулахдаа,  Америкийн нийт үндэстний хувьд эмчилгээний вакцин гаргах арга замыг хамтран эрж хайж, хорио цээрийг сахих хэрэгтэйг тэмдэглэжээ.

Иргэд тавдугаар сарын сүүлчээр юмуу зургаадугаар сард хэвийн амьдралдаа  буцаж орж болох ч, цар тахлын байдал ямар байдлаар тогтворжихыг би мэдэхгүй гэж тэр хэлсэн байна. Вирустэй тэмцэхэд оношлогооны шинэ арга хэрэгтэй,

      “Азийн орнууд коронавирусийн эсрэг үндэсний хэмжээнд хэрхэн тэмцэж байгаагийн маш сайн үлгэр дууриал  болж байна” гэж тэрбумтан тэмдэглэжээ. 

Америкийн сурагч, оюутнууд  хичээлийн жил дуусах хүртэл хичээлдээ буцаж орохгүй, гэхдээ ирэх намраас сургалтаа үргэлжлүүлж болох юм гэж Гейтс тодруулан тайлбарласан байна. Өнөөгийн нөхцөлд олон  салбар хэвийн амьдралд  буцаж орох нь эртдэнэ, ямар төрлийн үйл ажиллагаа нийгэмд их ашиг өгөхийг хэлэлцэх хэрэгтэй гэж “Майкрософт” компанийг үндэслэгч бас тайлбарлажээ.

      Манай сан вакцин гаргах тал дээр ажиллаж байгаа, вакциныг  18 сараас багагүй хугацааны дараа гаргаж болох юм гэж тэр хэллээ.

Энэхүү вакцин 95 гаруй хувийн үр дүнтэй эмчилгээний хэрэгсэл, эсвэл өргөн дэлгэрсэн бэлдмэл байх юм” гэж Гейтс тэмдэглэжээ.  АНУ цар тахлын дэгдэлттэй үр дүнтэй тэмцэхийн тулд одоо хилээ хаах хэрэгтэй байна гэж тэрбумтан бас мэдэгджээ.

“Майкрософт” компанийг үндэслэгч  гэргий Мелиндагийн хамт COVID-19-тэй тэмцэхэд 100 сая доллар хандивласан нь нэгэнт тодорхой болсон билээ. Харин Twitter-ийг үндэслэгч Жек Дорси буяны үйлсэд нэг тэрбум доллар шилжүүлсэнээрээ жагсаалтыг тэргүүлж байна. Тиймээс Билл Гейтс хамгийн өглөгч ивээн тэтгэгч биш гэдгээ ч бас ойлгож хүлээн зөвшөөрчээ.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ