АНУ-д барааны үнэ хамгийн их унажээ

АНУ-д хэрэглээний үнэ гуравдугаар сард хамгийн их унаж, уналт сүүлийн таван жилийн хамгийн их нь байж, энэ үзүүлэлт 0,4 хувь болсныг  Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

АНУ-д хүчтэй цохилт болсон коронавирусийн цар тахлаас болоод олон төрлийн бараа, үйлчилгээний үнэ ихээр  унасан нь үнэ буурахад хүргэжээ. Үйлдвэрлэгчид болон худалдаачид орлогынхоо тодорхой хэсгийг алдсан худалдан авагчдыг татахын тулд ийм алхам хийж байгаа гэнэ.

Эдийн засагчид ойрын хэдэн сарын туршид дефляци бий болно (үнэ дараа дараагаар унаж, инфляцийн эсрэг үйл явц үүснэ) гэж үзэж байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүн буурахад шууд хүргэнэ.

Сүүлийн долоо хоногуудад  америкийн нөөцийн систем (төв банк) дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч байгаа ч үнэ буурч байгааг тэмдэглэж байна.

Дөрөвдүгээр сарын 9-нд тус банк  шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх  тухайгаа зарлаж,  үүний хүрээнд америкийн эдийн засагти 2,3 их наяд доллар оруулахаар төлөвлөж байгаа аж.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ