Ц.Тувааныг АН-ын дэд даргаар томилжээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Ц.Туваан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Иймд түүний хүсэлтийг өнөөдөр хуралдсан тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны цахим хуралдааны үеэр хэлэлцэж, түүний хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. 

Тэрбээр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд хөдөө орон нутагт нэр дэвшин өрсөлдөх тул ийнхүү өөрийн хүсэлтээр тус албан тушаалаас татгалзах хүсэлтээ гаргажээ. Харин АН-ын дарга С.Эрдэнэ ЕНБД асан Ц.Тувааныг тус намын дэд даргаар томилуулах санал оруулж, ҮБХ-ны гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин