УОК: Хувийн сургууль, цэцэрлэгийн энэ жилийн төлбөрийг ирэх жилийн төлбөр рүү 100 хувь шилжүүлэх зохицуулалтыг БСШУСЯ-наас хийж байна
УОК-ын хуралдаан болж, хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. Тэрбээр "Сургууль, цэцэрлэгийн асуудалтай холбоотой асуулт их ирж байна. Хүүхдүүд улирах уу, төгсөж чадах уу гэх мэт. Тиймээс энэ бүх эрсдэлийг тооцоод БШСУШЯ тооцоо судалгаа хийгээд ажиллаж байна. Мөн хувийн сургууль, цэцэрлэгт явдаг хүмүүс хүүхдийнхээ төлбөрийг 100 хувь төлсөн. Үүнийг яах вэ гэж их асууж байна. БСШУСЯ-наас энэ жилийн төлбөрийг ирэх жилийн төлбөр рүү 100 хувь шилжүүлэхээр тооцоо судалгааг нь хийсэн. Гол нь, маргаашийн чуулганаар НДШ, эдийн засгийг эрчимжүүлэхэд авах арга хэмжээтэй холбоотой УИХ-д өргөн мэдүүлсэн хууль батлагдана. Тиймээс энэ асуудлыг түр хүлээж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ