Улс төр Г.Занданшатар: Цар тахлын үед ажиллаж буй албан хаагчдад ипотекийн зээл олгох асуудлыг судалж байна

Коронавирусийн халдвар нүүрлэж болзошгүй хүнд үед өндөр ачаалалтай ажиллаж буй алба хаагчдыг дэмжих зорилгоор эмч, эмнэлгийн ажилтнууд, төрийн тусгай албан хаагчдад ипотекийн зээл олгох асуудлыг судалж байна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийг дэмжих, ажлын байрыг хадгалах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авах арга хэмжээний талаарх төслүүдийн анхны хэлэлцүүлгүүдийг хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр шинэ коронавирусийн халдварын эрсдэлтэй энэ үед хүнд нөхцөлд өндөр ачаалалтай ажиллаж байгаа алба хаагчдыг хэрхэн дэмжих талаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тодруулсан.

Түүний асуултад УИХ-ын дарга “Зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээл олгох зэрэг асуудлуудаар Ажлын хэсэг байгуулсан. Цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, төрийн тусгай албан хаагчдад тусгай журмаар ипотекийн зээл олгохоор судалж байна. Эцсийн шийдвэр гараагүй” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин