АНУ-д коронавирусээр хоногт хамгийн олон хүн нас баржээ

АНУ-д нэг хоногт (өчигдөр)  шинэ коронавирусээр буюу түүний хүндрэлээр 1800 гаруй хүн нас барсан байна. CNN Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллийг иш татан ингэж уламжилжээ.

Нийт нас барсан хүний тоо 14 мянга гаруй болоод байна.

Тийнхүү дөрөвдүгээр сарын 7-нд хамгийн олон хүн нас баржээ. Үүнээс өмнө халдвараар нас барсан хамгийн олон хүн дөрөвдүгээр сарын 8-нд бүртгэгдсэн бөгөөд тэгэхэд 1744 хүн нас барсан байна.

Түрүүнд нь дэд ерөнхийлдөгч Майк Пенс халдвараас хамгаалахын тулд боломжтой бүхнээ хийхийг иргэдэд уриалсан юм.

АНУ-д нийтдээ коронавирусийн халдвар авсан 400 мянга мянга тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ