Ш.Раднаасэд: Айлуудын цахилгааны төлбөрийг тэглэчихвэл нийтийг хамарсан бодит дэмжлэг болно

Засгийн газар коронавирусээс үүдэлтэйгээр эдийн засагт үүсч хүндрэлийг хэрхэн даван туулах тухай бодлогын баримт бичгүүдээ багцаар нь УИХ-д өргөн барьж хэлэлцүүлээд байна. УИХ-ын гишүүд Засгийн газрын саналыг хэлэлцэхдээ янз бүрийн санал нэмж тусгуулахаар саналаа хэлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг тэглэх саналтай байгаагаа хэлж байв.

Тэрээр "Ажлын байрууд хаагдаж байгаатай холбоотойгоор олон хүн гэртээ өдрийг өнгөрүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдэж байгаа байх. Монгол Улс сард 80-100 тэрбум төгрөгийн эрчим хүч хэрэглэдэг юм бол үүнээс аж ахуйн нэгжүүдийг хасаад айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг ядаж гурван сарын хугацаанд тэглэчихэж болдоггүй юм уу. Хэрэв ингэвэл түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдийн татварыг бууруулна гэдгээс илүү хүн бүрд хүрсэн бодит дэмжлэг болно гэж бодож байна" гэлээ.

Харин түүний энэхүү саналд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн боломжгүй хэмээн хариуллаа. Тэрээр "Эрчим хүчний үйлдвэрлэлийн зардал сард дунджаар 80 тэрбум төгрөг. Энэ мөнгийг төсвөөс гаргаж байж цахилгаан, дулаанаа үйлдвэрлэнэ. Төсвөөс сард энэ хэмжээний мөнгө гаргана гэдэг хэцүү. Гурван сарын хугацаанд гэвэл 240 тэрбум төгрөг төсвөөс гаргах шаардлагатай болно. Тэгэхээр энэ бол боломжгүй л дээ. Өвөл шөнийн тарифын хөнгөлөлтөд 23 тэрбум төгрөгийг л төсвөөс гаргаж чаддаггүй юм шүү дээ. Одоо эрчим хүчний систем төсвөөс зургаан тэрбум төгрөгийн авлагатай явж байгаа" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин