Алтны ханш дахин өслөө

Суларч буй долларын ханштай холбоотой унци алтны үнэ 2012 оноос хойш хамгийн дээд хэмжээнд хүрсэн тухай Интерфакс агентлаг мэдээллээ. Өнөөдрийн арилжаагаар үнэт металлын үнэ унци нь 1711.4 ам.доллар болжээ. Арилжаа хаагдах үеэр Нью-Йоркийн бирж дээр алтны ханш нэг хувиар өссөн байна

Түүнчлэн АНУ-д цар тахлын дэгдэлтийн улмаас  алтны эрэлт огцом нэмэгдэж хомсдол үүсээд байгаа юм. Уолл-стритийн банкирууд тусламж авахын тулд Канадын эрдэнэсийн санд хандах болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ