Сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1-н хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж байна. 

Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1-н хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлах чиглэл өгсөн байна. Мөн иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг анхааруулжээ.

Улсын Онцгой комиссын тогтмол үйл ажиллагаа явуулж буй шуурхай штаб хуралдаж байна. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ОБЕГ-ын дарга, УОК-ын НБД генерал Т. Бадрал ажлын хуваарилалтаа хийж байгаа аж. 

 Нөхцөл байдал амаргүй байгааг харгалзан иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг дахин чухалчилжээ. Мөн гадаадад байгаа хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудлыг Ерөнхий сайд хэлсэн байна. 

 Мөн ЕБС, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу шуурхай штаб ярилцаж байгаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга мэдээлжээ.

 Маргааш Улсын Онцгой комисс энэ бүх асуудлаар хуралдах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин