Ухань хотод тээврийн бүрэн хязгаарлалтыг цуцлажээ
Коронавирусээс үүдсэн халдварын голомт болсон Хубэй мужийн засаг захиргааны төв 76 өдрийн туршид хорио цээрийн горимд байсан юм.
Хятадын эрх баригчид Ухань хоттой тээврийн хөдөлгөөнийг бүрэн сэргээсэн байна. Одоо эндэхийн оршин суугчдыг хотоос гарч явахыг зөвшөөрчээ.
БНХАУ энэ хоттой агаар, усан зам, төмөр замын болон автомашины хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 8-наас бүрэн сэргээж байна. Эхний өдөр гэхэд л Ухань хотоос төмөр замаар 55 мянга гаруй хүн явах төлөвтэй байгаа аж.
Хятадын удирдлага Хубэй мужаас явах, ороход тавьсан хязгаарлалтыг хоёр долоо хоногийн өмнө цуцласан юм. Тийнхүү одоо Ухань хотод мөн ийм арга хэмжээ авч байна.
Ингэхдээ зарим хязгаарлалт одоогоор хүчинтэй хэвээр байх ажээ. Тухайлбал, ойрын үед тус хотод олон улсын агаарын нислэгийг сэргээхгүй юм. Үүнээс гадна, Бээжин хот руу урьдын адил шууд нислэг үйлдэхгүй ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ