БЦЖ тарилга COVID-19-ийн өвчлөлд нөлөөлдөгийг тогтоожээ

       Сүрьеэ өвчний эсрэг вакцинд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлдэг  орнуудад коронавирусийн халдвар авах тохиолдол ийм хөтөлбөр байдаггүй орнуудынхаас арав дахин цөөн байгааг Техасын их сургуулийн эпитемиологчдын баг илрүүлжээ. “The IrishTimes” сонинд мэргэжилтнүүдийн судалгааны баримт бичгийг иш татан ингэж бичсэн байна.

Судалгааны явцад  COVID-19-ийн тархалт , нас баралт болон 178 оронд  хэрэгжүүлдэг  сүрьеэгийн вакцинжуулалтын дүнг харьцуулжээ.

       “15 өдрийн хугацаанд COVID-19-ийн өвчлөл БЦЖ вакцин (Bacillus Calmette—Guérin, BCG) хийдэг орнуудад нэг саяд 38 байсан бол, ийм хөтөлбөр хэрэгжүүлдэггүй орнуудад нэг саяд 358 байжээ. 

БЦЖ-гийн хөтөлбөр бүхий орнуудад нас баралтын хэмжээ нэг саяд 4,28, харин ийм хөтөлбөр хэрэгжүүлдэггүй орнуудад нэг саяд 40 байгааг” гэж судлаачдын нэг Пол Хегарти тэмдэглэсэн байна.

“Бид ийм мэдэгдэхүйц ялгааг олж харах юм хэмээн бодож байгаагүй” гэж судлаач онцлон дурджээ. 

БЦЖ-гийн вакцинжуулалт нь  вирусийн халдвар авах хэмжээг бууруулж  байсныг Америкийн эпидемиологчид түрүүнд нь илрүүлсэн юм.

Нас баралт болон өвчлөлийн ийм ялгаа нь энэ вакциныг коронавирустэй тэмцэх нэг гол хэрэгсэл болгож болохыг харуулж байна гэж судлаачид тэмдэглэжээ. 

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ