Задарсан банкууд Г.Занданшатарыг хүртэл "Зомби" болгочихсон байжээ
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-аар хэлэлцэх Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр төрийн албан хаагчдын талаар жинтэй бөгөөд зоригтой үгийг задгайдуу гэгч нь хэлж олны анхаарлыг татаж байсан цаг саяхан мэт. Өөрөөр хэлвэл тэрбээр төрийн албан хаагчдыг таван хэсэгт ангилж болохыг хэлэхдээ төрийн албанд гавьяа ч байгуулдаггүй, гай ч тарьдаггүй хэсэг хүмүүсийг Зомби буюу “амьд үхдэл” хэмээн нэрлэсэн юм. Тэгвэл Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй арилжааны банкны хэдэн нөхөд УИХ-ын дарга Г.Занданшатартай муур хулгана болж хөөцөлдсөөр залхааж гүйцсэн бололтой. УИХ-ын зарим эрх мэдлээ ҮАБЗ-д алдсан гар султай, дархлаа багатай спикер хэмээн заримд нь шүүмжлүүлж ирсэн түүнийг, Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй арилжааны банкны хэдэн нөхөд амарчилж зөөлчилж залхаасаар арга баруулсануу, УИХ-ын дарга Г.Занданшатар банкныхантаа сүүлд хийсэн уулзалт дээр аргадах, ая тал засах, бөөрөнхийлөх зэргээр буулт хүртэл хийж байв. Өөрөөр хэлбэл тэрхүү уулзалтын өмнөх үеэс тэд УИХ-ын дарга Г.Занданшатарыг өөрийнх нь хэлсэн Зомби буюу “амьд үхдэл” болгож амжсан байлаа.
Харин эрхэм спикер УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр энэ байдлаа засаад ороод иржээ. Тэрээр өчигдөрхөн хэлсэн үгэндээ:
-Цаашид Онцгой байдлын сан байгуулж, зайлшгүй шаардлагатай арга хэмжээнд зарцуулах, банкны өр барагдуулах замаар халдварт өвчин, хорт хавдрын үйлчилгээний шинэ эмнэлэг байгуулах, эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс, урамшууллын асуудлыг шийдвэрлэх, банкны салбарт реформ хийх зэрэг чухал арга хэмжээнүүдэд УИХ, Засгийн газартай хамтран хаврын чуулганы хугацаанд онцгой анхаарч ажиллана гэв. Өөрөөр хэлвэл тэрээр задарсан банкнууд Г.Занданшатар намайг"зомби" болгож амжихуу гэчихлээ.
Монголчуудын газрын баялагт эзэн суусан хэдхэн гэр бүл, монопол эрх дархтайгаар хэдэн арван жил мөнгө хүүлсэн банкны эздийн хөлд Монгол минь үнэндээ л зовсон юм шүү.
Бүрэн зураглалаар орж Үндсэн хуулиа ярьж эхлээд байгаа эрхэм спикер маань бүрэн зураглалаар нь бас монголоо хараад эхэлчихлээ шүү дээ.
Э.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ