Б.Батзориг нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдлоо

ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан.Гэвч өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлжээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуужээ. Мөн Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин