УИХ-ын гишүүдээ, улс орон даяар шавар битгий зууруулаарай
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар covid-19 вирусийн тархалттай холбоотойгоор эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээнүүдийн тухай хэлэлцэхээр төлөвлөгөө гарчээ. Ямартай ч эрхэм гишүүд маань ийнхүү улс орныхоо ажилд идэвхийлэн оролцож, эдийн засгийн асуудлуудаар тодорхой шийдвэрүүд гаргахнээ.
Дэлхийн улс орнууд байшин барилга барихад бус, асуудлаа эрэмблэж, бизнесийн тасралтгүй хөдөлгөөнийг дэмжиж , хүнрүүгээ шууд чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийж байгааг эрхэм гишүүдийн ажлын эхэнд дахин нэг дуулгая.
Манай улсын хувьд сумдад соёлын төв, спорт ордон барихаас эхлээд сургууль цэцэрлэг барих ажил улс орон даяар өрнөх гэж байна. Нөгөө ХҮН-ийн Б.Найдалаагийн хэлдэгээр улс орон даяар шавар зуурч, цемент цутгах сонгууль угтсан шинжтэй ажлууд өрнөх гэж байна. Энэ их хямралын үеэр энэхүү эрээ цээргүй асуудлуудыг таслан зогсоож, илүү оновчтой зүйлд хөрөнгө оруулах нь зөв гэдгийг эрхэм гишүүд эрхбиш нэг удаа ойлгож үзэх бизээ.
Энэ их мөнгө бол хүнд хэцүү цаг үед тэвчиж болох зардал гэдгийг эдийн засгийн ойлголттой тоот нь хэлсээр байхад эрх баригчид өнөөдрийг хүртэл үг авахгүй гүрийсээр байгаа нь үнэн.
Төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай гэж түрүүнд нь олон ч удаа хэлсээр байтал шүү дээ. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 3,8 их наяд гэж тооцсон байгаа. Тэр дотроо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх нь 1,8 их наяд төгрөг. Улс оронд үүссэн онцгой нөхцөл байдалтай холбогдуулж энэ мэт зардлаа яагаад царцааж болдоггүй юм бэ. Төсөвт тодотгол хийхгүйгээр нөөц, боломж харагдахгүй байна. Өвчлөл, хорио цээрийн хугацаа, эдийн засгийн хүндрэл ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна шүү дээ хэмээн эдийн засагчид учирлаж гуйсаар уйлах нь халаг болчихоод явж байгаа шүү эрхэм гишүүдээ.
2020 оны төсөвт 300 гаруй барилга, байгууламжийн зардал тусгагдсаны заримыг дараах дарааллаас харна уу.
1. Багийн төвийн цогцолборын барилга /Орхон, Баян-Өндөр сум, Баянцагаан баг/
2. Багийн цогцолбор барилга /Орхон, Баян-Өндөр сум, Говил баг/
3. Багийн цогцолбор барилга /Орхон, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг/
4. Засаг даргын Тамгын газрын барилга /Архангай, Батцэнгэл сум/
5. Засаг даргын Тамгын газрын барилга /Баянхонгор, Баянговь сум
6. Засаг даргын Тамгын газрын барилга /Говь-Алтай, Алтай сум
7. Засаг даргын Тамгын газрын барилга /Дундговь, Гурвансайхан сум/
8. Засаг даргын Тамгын газрын барилга /Завхан, Эрдэнэхайрхан сум/
9. Засаг даргын Тамгын газрын барилга /Өвөрхангай, Тарагт сум/
10. Засаг даргын Тамгын газрын барилга /Увс, Сагил сум/
11. Засаг даргын Тамгын газрын барилга /Ховд, Ховд сум/
12. Засаг даргын Тамгын газрын барилга /Ховд, Эрдэнэбүрэн/
13. Засаг даргын Тамгын газрын барилга /Хөвсгөл, Ханх сум/
14. Засаг даргын Тамгын газрын барилга /Хэнтий, Галшар сум/
15. Засаг даргын Тамгын газрын барилга /Хэнтий, Дадал сум/
16. Засаг даргын Тамгын газрын барилга /Хэнтий, Дархан сум/
17. Засаг даргын Тамгын газрын барилга /Хэнтий, Цэнхэрмандал/
18. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Баян-Өлгий, Өлгий сум/
19. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Ховд, Жаргалант сум/
20. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга худалдан авах /Дархан-Уул, Дархан сум, 8 дугаар баг
21. Хорооны цогцолбор барилга /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо
22. Багийн иргэний танхим /Дундговь, Өлзийт сум, 3 дугаар баг/
23. Багийн иргэний танхим /Дундговь, Өлзийт сум, 4 дүгээр баг/
24. Багийн төвийн барилга /Архангай, Жаргалант сум, Хоолт баг, Тариат сум, Хорго баг, Хангай сум, Гичгэнэ, Тэрх баг/
25. Багийн төвийн барилга /Өвөрхангай, Баянгол, Богд сум/
26. Багийн төвийн барилга /Ховд, Буянт сум, Цагаан бургас баг/
27. Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр /Хөвсгөл, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант сум/
28. Багийн цогцолбор барилга /Орхон, Баян-Өндөр сум, Яргуйт баг/
29. Засаг даргын Тамгын газрын барилга /Баянхонгор, Баацагаан сум/
30. Засаг даргын Тамгын газрын барилга /Булган, Баян-Агт сум/
31. Засаг даргын Тамгын газрын барилга /Завхан, Түдэвтэй сум/
32. Засаг даргын Тамгын газрын барилга /Хөвсгөл, Түнэл сум/
33. Засаг даргын Тамгын газрын барилга /Хөвсгөл, Цагаан-Үүр сум/
34. Хорооны цогцолбор барилга /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо/
35. Хорооны цогцолбор барилгын өргөтгөл /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/
36. Татварын хэлтсийн барилга /Улаанбаатар,
37. Татварын хэлтсийн барилга Хөвсгөл
38. Татварын хэлтсийн барилга Увс
39. Татварын хэлтсийн барилга Баянхонгор/
40. Архивын хэлтсийн барилга /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо/
41. Замын цагдаагийн хэлтсийн барилга /Улаанбаатар, Баянгол дүүрэг/
42. Цагдаагийн газрын барилга /Өвөрхангай, Арвайхээр сум/
43. Цагдаагийн хэлтсийн барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/
44. Цагдаагийн газрын барилга /Говь-Алтай, Есөнбулаг сум/
45. Нийгмийн даатгалын хэлтсийн барилга /Булган, Булган сум
46. Ахмадын өргөөний барилга /Дундговь, Сайнцагаан сум/
47. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилга /Баянхонгор, Баянхонгор сум/
48. Албан бус насан туршийн боловсрол төвийн барилга /Улаанбаатар, Багануур дүүрэг
49. Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдын Улаанбаатар хот дахь оюутнуудын дотуур байрын барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг
50. Дүүргүүдийн прокурорын нэгдсэн байр /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/
51. Прокурорын газрын барилга /Улаанбаатар, Баянгол дүүрэг
А.Оч
СЭТГЭГДЭЛ БИЧИХ