Наснаас хамааран коронавирусээр нас барах магадлалыг тооцоолжээ

Судлаачид  өөрсдийн тооцоог “The Lancet Infectious Diseases”-т нийтлүүлжээ. 

Эрдэмтэд түүнчилэн наслалтаас шалтгаалан халдвар авсан хүмүүсийн эмнэлэгт хэвтэх магадлалыг бас тооцоолсон байна.

Британийн эрдэмтэд өвчтөний наснаас шалтгаалан COVID-19-өөр нас барах магадлалыг тооцоолсон байна.

Энэ нь 0-9 нас хүүхдийн хувьд 0 хувь, 10-19 насны хүүхдийн хувьд 0,1 хувь байна. 20-29 насныхны хувьд 1 хувь, 30-39 настны хувьд 3,4 хувь, 40-49 насны хувьд 4,3 хувь, 50-59 насны хувьд 8,2 хувь, 60-69 насныхны хувьд 11,8 хувь, харин 70-79 настны хувьд 16,6 хувь байна. Үүнээс дээш насныхны хувьд 18,4 хувь байна. Түүнчлэн COVID-19-өөр нас барах магадлалыг бас тооцоолжээ.

39 болон үүнээс залуу өвчлөгчийн хувьд COVID-19-өөр нас барах магадлал бараг тэг байна. 40-49 настны хувьд 0,2 хувь, 50-59 настныхны хувьд 0,6 хувь, 60-69 насны хувьд 2 хүрэхгүй хувь, 70-79 насныхны хувьд 4,3 хувь, 80 болон үүнээс настны хувьд 7,8 хувь байгаа ажээ.

Британийн судлаачдын таамаглаж байгаагаар, коронавирусийн цар тахал намдах болох хүртэл Дэлхийн хүн амын 50-иас 80 хүртэл хувь нь халдвар авч мэдэхээр байна. Судлаачид БНХАУ-ын нутагт коронавирусийн халдвар авсан 44,7 мянган тохиолдлын мэдээллийг үндэслэн тооцоогоо  хийснийг тэмдэглэж байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ