Сувилагч бүсгүй халдвар авсан эмчлүүлэгчдийн зовлон, шаналлын тухай ярьжээ
Английн Саутгемптонг хотын эмнэлэгт өдөрт 13 цаг ажилладаг залуу сувилагч бүсгүй коронавирусийн халдвар авсан эмчлүүлэгчдийн зовлон шаналалын тухай ярьжээ. “Дейли мэйл” сонин түүний хэлснийг иш татан дурдсан байна.
Covid-19 үрэвслээр өвчилсөн хүмүүсийг асардаг манай эмнэлэгт хувийн хамгаалалтын хэрэгсэл хүрэлцэхгүй байна хэмээн 19 настай Люси Хатчингс ярьжээ. Халдвар авсан хүмүүсийн тоо хурдан нэмэгдэж буй нь түүнд бас айдас төрүүлж байгаа аж. “Өвчин халуурдаг үедээ орсон хүмүүс манайд ирдэг. Олон эмчлүүлэгчид амьсгалын аппарат хэрэгтэй байгаа. Халдвар авсан хүмүүсийн олонхи нь 60-аас 90 хүртлэх насны хүмүүс юм” гэж тэр дурдсан байна.
Вирусийн халдвараас болоод хүмүүс хэрхэн шаналж байгааг харахад үнэхээр хэцүү гэдгийг Хатчинг хүлээн зөвшөөрчээ. Тэдний хэрхэн шаналж байгааг би харцнаас нь олж хардаг гэж тэр хэлсэн байна. ”Би бүр айж орхисон. Нөхцөл байдал улам дордоно байх гэж би бодож байна. Энэ нь зөвхөн эхлэл юм шиг санагддаг” гэж бүсгүй хэлжээ. Түүнтэй хамт ажиллагсад нөхцөл байдлаас бас л эмээж байдаг ч, хүмүүсийн амь насыг аварч буйгаараа бахархадаг” гэж тэр хэлсэн байна.
Хатчингсын ажилладаг өрөөнд 40 болон түүнээс дээш насныхан байдаг байна. Гэхдээ эмнэлгийн ажилтнууд халдвар авсан нас залуу хүмүүс удахгүй ирэхэд бэлтгэж байгаа гэнэ. “За, надад энэ өвчин тусахгүй, би зүв зүгээр хэмээн олон хүн боддог. Ингэж бодох хэрэггүй. Энэ вирус өдөр бүр олон зууны хүний аминд хүрч байгаа. Хүмүүс үүнийг хичнээн түргэн ойлгож, гэр орондоо байвал, бүх зүйл хурдан дуусна” гэж тэр тайлбарлажээ.
“Гэртээ байх шиг сайхан юм хаана байхав. Би ч гэртээ байж, амттай хоол идэж, дуртай зүйлээ хийхийг хүсдэг ч, ингэж чадахгүй л байна. Хөл хориог зөрчиж буй хүмүүс тэнэг, хариуцлагагүй байдал гаргаж байгаа юм. Энэ бүхэн тоглоом шоглоом биш. Эрх баригчдын зааврыг бүрнээ нухацтай хүлээн авах ёстой” гэж тэр ярьсан байна. Фейсбүүкт тавьсан түүний үг олон арван мянган лайк авчээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ