COVID-19-ийн тархалтыг сааруулж чадах халуун ирэх хугацааг хэлэв
Нэмэх 21 градусаас дээш температурын халуун, хуурай агаар коронавирусийн тархалтыг зогсоож чадна гэж АНУ-ын Системийн биологийн сургуулийн профессор, биологийн шинжлэх ухааны доктор Анча Баранова хэлжээ. Халуунд дусал хатаж, вирус өөрчлөгдөн, “гэмтдэг” гэж тэр тайлбарласан байна.
“Хэрвээ ердийн нөхцөлд вирус эд юмсын гадаргууд гурван өдөр байдаг бол, халуун агаарт мөн тийм гадаргууд гурван цаг байж чадна” гэж түүний хэлснийг РИА Новости агентлаг дурджээ.
Иймд цөөн хүн халдвар авч болох юм гэж шинжээч хэлсэн байна. Гэвч энэ нь өрөө тасалгааны биш, харин гаднах агаарыг хэлж байгаа юм. Харин агааржуулагч ажилладаг газарт вирус амьд байх болно гэж биологч үзэж байгаа юм.
Томуугийн вирус зун сулардаг учир, коронавирусийн тархалт буурч болох юм гэдгийг Баранова бас сануулсан байна. Ингэхдээ өдрийн температур 21 градусаас дээш байх нь тус болно гэж тэр хэлжээ.
“Хэрвээ өдөр нэг цагийн турш 22-23 градус халуун байвал, энэ нь вирусийн идэвхижлийг бууруулахад хангалттай байх болно” гэж мэргэжилтэн мэдэгджээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ