Путин коронавирусийн шинжилгээ өгч, биеийн байдлаа тогтмол хянаж байгаа гэв

Владимир Путин коронавирусийн шинжилгээ тогтмол өгч, биеийн байдлаа байнга ажиглаж байгаа гэнэ. Москва хотын дарга Сергей Собянин ч мөн ялгаагүй. Юу гэвэл Москвагийн Коммунаркийн 40 дүгээр эмнэлгийн ерөнхий эмч  Денис Проценкогийн өгсөн COVID-19-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ.  Тэгвэл Оросын ерөнхийлөгч болон хотын дарга өнгөрсөн долоо хоногт энэ  эмнэлгээр орсон.

Image

  Эмч ч өөрийнх нь бие хэвийн байгаа гэдгийг хэлээд, бүхий л шаардлагатай арга хэмжээг авч байна, та бүхэн санаа  зоволтгүй гэжээ.

Коронавирусийн шинжилгээ эерэг гарсан хэдий ч, Денис Проценко ажлын байрандаа байнга байгаа юм байна.

“Би ажлынхаа өрөөнд өөриийгөө тусгаарласан. Энд зайнаас ажиллаж, зөвлөгөө өгч байгаа бөгөөд энд  ажил удирдах бүхий л нөхцөл  бүрдсэн.  Энэ нэг сарын хугацаанд  тогтсон дархлаа хэрэг болж байх шиг байна ” гэж Проценко Фейсбүүк дэх өөрийн хуудсанд бичжээ.

Коронавирусийн сэжиг бүхий өвчтөнүүдийг Коммунаркийн 40 дүгээр эмнэлэгт авчираад яг бүтэн сарын хугацаа өнгөрч байна.  Денис Проценко бараг амралтгүй шахуу ажиллаж, байнгын аюултай нөхцөл байдалд байгаа эмч нар тогтмол шинжилгээ хийлгэдэг.

Цар тахлын нөхцөлд эмч нар эрсдлэлийн бараг л гол бүлэгт багтаж байдаг тухай Хятадад анх ярьж эхэлсэн билээ. Ухань хотод  вирусийн дэгдэлтийн оргил үед  нэг дор 1700 эмч, сувилагчийн  шинжилгээ эерэг гарч байсан. Энэ хотын эмнэлгийн ерөнхий эмч анх уг өвчнөөр нас барсан юм.

Москвагийн 40 дүгээр эмнэлэгт ажил хэвийн үргэлжилсээр  байна. Халдвар авсан болон онош нь одоогоор хараахан нотлогдоогүй байгаа хүмүүсийг хүлээн авч,  эмчлэх  арга механизм  зүгширч, тасралтгүй ажиллаж байна.  Денис Проценко энэ бүх ажлыг өөрөө хянаж, теле-холбоо -гоор зөвлөгөөн хийдэг ажээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ