Уханы Жонгнан эмнэлгийн их эмч Жи Жионг Пен коронавирусын эсрэг Витамин С -г санал болгожээ

    
     Коронавирус нь дэлхий даяар их хэмжээний халдвар тарааж байгаа тул судлаачид уг вирусын эсрэг вакцин, эмчилгээний хувилбаруудыг боловсруулж байна.
Зарим нь эмийг шинээр зохиохыг хичээж байхад зарим нь одоо байгаа эмийн хослолуудыг туршиж үзээд эмгэг төрүүлэгчтэй тэмцэх боломжтой эсэхийг шалгаж байна.
Сүүлийн үед COVID-19 эмчилгээнд хамгийн боломжит хувилбар нь витамин С юм байна гэдэг дээр санал нэгдэж байна.
MedicineNet-ийн мэдээлснээр Уханы Жонгнан эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн их эмч Жи Жионг Пен коронавирусын улмаас үүссэн амьсгалын замын цочмог халдварын эмчилгээнд витамин С-г эмнэлзүйн туршилт хийж үзсэн байна.
Гэтэл С витамин нь коронавирусаас үүдэлтэй вирусийн уушигны үрэвслийг дарж байсныг илрүүлж тогтоосон байна.
Уушигны эмч, доктор Эндрю Веберийн удирдлаган дор коронавирусын хүнд өвчтнүүдэд С витамин их тунгаар хэрэглэж үр дүнд хүрсэн байна.
Витамин С ууж байсан өвчтөнүүд С витамин аваагүй өвчтөнүүдээс хэд дахин илүү үр дүнд хүрч байсныг нотолсон байна.

Иймд хэдий хоол хүнсэнд Витамин С элбэг байдаг боловч та бүхэн Коронавирусээс сэргийлье гэвэл нэмэлт тунгаар хэрэглэж болно гэдгийг зөвлөж байна. Дашрамд дурдахад дээрх эмч Витамин С -г насанд хүрсэн хүн 500 мгаар өдөрт 2 удаа, хүүхдэд нэг удаа тогтмол уулгаж хэрэглэхийг зөвлөсөн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ