Хятадад коронавирусийн тархалт зогссон тухай мэдээлэв


БНХАУ-ын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хорооны албан ёсны төлөөлөгч Ми Фэний хэлснээр, гуравдугаар сарын 29-ний байдлаар батлагдсан халдвар авагсдын тоо 3 мянгаас давахгүй байгаа ажээ.
Хятадын нутагт коронавирусийн тархалт бүхэлдээ зогссон байна. БНХАУ-ын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хорооны албан ёсны төлөөлөгч Ми Фэн ингэж мэдээлжээ.
Хятад улс коронавирусийн тархалттай анх тулгарсан юм.  Тэнд 3100 хүн нас баржээ. Дараа нь халдвар дэлхийн бараг бүх улсад тарсан юм.
ДЭМБ-ын сүүлчийн мэдээгээр, дэлхийд халдвар авсан тохиолдол 634 мянга гаруй  бүртгэгдэж, бараг 30 мянган хүн нас бараад байна.
Италид хамгийн олон нас баралт бүртгэгдэж, тэнд COVID-19 10 мянга гаруй хүн нас баржээ.
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ