БНАСАУ-д “маш том” зэвсэг туршсан байна
БНАСАУ-д олон цэнэгт харвах төхөөрөг туршжээ. ТАСС агентлагийн уламжилснаар, Хойд Солонгосын төвийн "Нодон Синмун" сонин цэргийнхний амжилтын тухай мэдээлсэн байна.
“БНАСАУ маш том олон цэнэгт харвах төхөөргийн тактикийн болон техникийн үзүүлэлтийг нотлох зорилгоор гуравдугаар сарын 29-нд туршилтын харвалт хийлээ” гэж мэдээнд өгүүлжээ.
Туршилт амжилттай болж, гэхдээ үүнийг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ажигласан эсэх нь тодорхой бус байна.
БНАСАУ хоёр баллистик пуужин хурвасан бөгөөд энэ нь он гарснаас хойшхи дөрөв дэх туршилт боллоо гэж Өмнөд Солонгос түрүүнд нь мэдээлсэн юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ