Харвард, Оксфордын эрдэмтэд COVID-19 цар тахал намжих хугацааг нэрлэжээ

      Коронавирусийн COVID-19 цар тахал цаашид хэд хэдэн хувилбараар явж, үүнийг дагаад өөр өөр үед намжиж  болох ч  вакцин гаргаж авах нь энд тодорхойлогч ач холбогдолтой байх болно гэж Гарвард, Оксфордын эрдэмтэд  үзэж байна.

Коронавирусийн цар тахал дөрвөн хувилбарын аль нэгээр явах юм гэж Гарвардын анагаах ухааны сургуулийн профессор Уильям Хазелтин, Оксфордын их сургуулийн вирус судлаач Эмилия Скирмунт нар үзэж байгаа ажээ.  Ингэхдээ нөхцөл байдал таамаглаж байгаагаас илүү хурдан шийдвэрлэгдэх байх гэдэгт тэд итгэлтэй байгааг хэвлэлд дурдсан байна. 

Эхний хувилбар гэвэл, SARS-CoV-2 вирус нь цаг агаарын  дулаанд  эмзэг  болж,  гадаа дулаарахаар цар тахал зүй ёсоор намжиж болох талтай. Гэвч энд нэг “но” бий бөгөөд   намар сэрүүсэхээр өвчлөл  дахин ихсэж мэднэ. Тийнхүү цаг агаар гайгүй  байгаа нөхцөлд  амжин халдварын шинэ дэгдэлтэд  эрүүл мэндийн тогтолцоог бэлтгэхэд ашиглах хэрэгтэй гэж эрдэмтэд хэлж байна.

Хоёр дахь хувилбарын тухайд гэвэл,  манай гарагийн хүн амын  ихээхэн хэсэг нь коронавирусийн халдвар авч, өвчилснөөр эцсийн дүнд дархлаатай болно. Энэ үед  зөвхөн АНУ-д гэхэд л 200 мянгаас 1,7 сая хүртэл хүн нас барж мэдэх ажээ. 

    Коронавирусийн халдвараас сэргийлэх хүртээмжтэй вакцин гаргаж авах нь нөхцөл байдлын гурав дахь хувилбар юм.  Өнөөдөр боломжийн таван бэлдмэл гаргаж авахаар ажиллаж байгаа бөгөөд гэхдээ  эдгээрийн нэг нь ч  оны сүүлчээс наана бэлэн болохгүй аж.  Сүүлчийн хувилбарын тухайд гэвэл,  өвчний илрэлтэй тэмцэх боломж олгож,  вирусийн цаашдын тархалтыг сааруулах эм бэлдмэлд эмч нарт найдлага тавьж байна. COVID-19-ийг эмчлэхэд үр дүнтэйгээ харуулж буй хавсармал бэлдмэлүүдийн тухай мэдээ одоо ч гараад байгаа юм.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ