Зээлийн төлөлтийг 90 хоногоор хойшлуулчихаад байхад "БАНК"-ууд таниас мөнгөө нэхсээр л байна уу?
Covid-19-ын халдвар өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр зарлагдсан. Хөл хорио, санхүүгийн зах зээлийн хямралаас үүдэж зээл төлөхөд хүндрэл гарч, зээл төлөгдөх боломжгүй болсон учраас иргэд аж ахуйн нэгжүүд төрийн зохицуулалт хүлээж гэртээ хий дэмий гиеүрч сууцгаах болсон. Яг тэр үеэр нь зээл төлөлтийн хугацааг 90 хоногоор царцаах боломжтой болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдэгдэл хийж өрийн дарамтанд орсон иргэдийнхээ сэтгэлийг өөд татах сайхан мэдээ дуулгасан нь ч саяхан.
Тэд мэдэгдэл хийх үеэрээ нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь хэрэглээний зээл авсан байдаг. Үүнд ипотекийн зээлээс эхлээд олон зээл орно. Иймээс 90 хоногийн хугацаанд эдгээр зээлийн үндсэн зээл, хүү төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү нь бодогдохгүй болохоор хөнгөлөх боломжтой боллоо хэмээсэн билээ.
Мөн та зээлээ эсвэл зээлийн хүүгээ 120 хоногийн турш төлөөгүй бол таны мэдээллийг Зээлийн мэдээллийн санд оруулахгүй. Одоогоор ББСБ"-ууд шимтгэл хураамжаа тэглэсэн. Мөн алданги тооцохгүй байх, хүү, үндсэн зээлд хөнгөлөлт үзүүлэх зэрэг зохицуулалтуудыг хийсэн байна хэмээн мэдэгдсэн. Гэсэн хэдий ч задарсан мөнгө хүүлэгчид ард иргэдийг заамдаж авахаас наагуурхан л байна. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас иргэдээ стресст орж болохгүй, дархлаагаа сайн байлга гээд анхааруулаад байдаг.
Төр засаг түмэн олондоо нээлттэй ил тод ийм шийдвэр гаргаснаа дуулгачихаад байхад банк, банк бусынхан мөнгөө төлөхийг шаардсаар байгаа тухай олон нийтийн сүлжээгээр иргэд удаа дараа гомдоллосоор л байна. Дээрх сайд, дарга нар банк, банк бусчуудтай ярилцаж зөвшилцсөний дараа энэ шийдвэрээ танилцуулсан гэдгийг хаана хаанаа мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл өнгөрсөн жилүүдэд дэлхийн хаана ч байхгүй өндөр хүүгээр Монголчуудаа хүүлж дэлхийн тэрбумтнуудын тоонд орчихоод яваа манай банкныхан хүнд хэцүү үед телевиз, ордон хоёроор гүйлдэж зуд болоход зоолдог нохой аятай л явцгаах юм.
Д.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ