Зургаан сарын хугацаанд НДШ-ийг бүрэн тэглэх шийдвэр гаргалаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Хамгийн сүүлийн мэдээллээр дэлхий дээр 530 мянган хүн коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Үүнээс 23970 хүн амиа алджээ. Манай улсад бүртгэгдсэн 11 тохиолдлыг манай эрүүл мэндийн байгууллага амжилттай эмчилж байна. Одоогоор коронавирус бидний хяналтад байна. Тиймдээ ч бид амар тайван байна шүү дээ. Дэлхий дээр коронавирус дэгдээгүй орон гаран арван хуруунд хүрэхгүй. Тэдний нэг нь манай улс. Гэхдээ бид одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээг илүү сайн авах ёстой. Төрөөс зохион байгуулж буй хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлыг шийдвэрүүдийг ард түмэн биелүүлэх ёстой. Бид цөөхүүлээ. Цөөхөн хүн амтай улс энэ тахлаар өвчилбөл ямар аюултайг та нар мэднэ. Манай эрд иргэдийн туслалцаа, ухамсар нь энэ өвчинг даван туулахад нэмэр болж байна. Ард түмэндээ баярлалаа гэж хэлье. Монгол Улсаас эрүүл мэндийн салбарт шаардлагатай техник хэрэгсэл авах 17 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөөд байна. Засгийн газрын зүгээс ард түмний эрүүл мэндийг хамгаалах ажлын хүрээнд нийт 200 тэрбум төгрөг зарцуулчихсан байна.
1. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд НДШ-ийг бүрэн тэглэх шийдвэр гаргалаа.
2. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл мөн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.
3. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөгийн орлоготой ААН-ийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлж байна.
4. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл хүндэрсэн ААН-үүд ажлын байраа хадгалвал сар бүр урамшуулал олгохоор боллоо.
5. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл малчдаас ноолуур худалдан авах зорилгоор 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгохоор боллоо.
6. 18 нас хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр олгож байгаа 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж олгохоор боллоо.
7. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг литр тутамд ньь 200-300 төгрөгөөр буулгахаар боллоо.
Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд таван их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Гэхдээ бид 2020 оны төсөвт тодотгол хийхгүй гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ