Хүүхдийн мөнгийг арван мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гурван сар үргэлжилнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Хамгийн сүүлийн мэдээллээр дэлхий дээр 530 мянган хүн коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Үүнээс 23970 хүн амиа алджээ. Манай улсад бүртгэгдсэн 11 тохиолдлыг манай эрүүл мэндийн байгууллага амжилттай эмчилж байна. Одоогоор коронавирус бидний хяналтад байна. Тиймдээ ч бид амар тайван байна шүү дээ. Дэлхий дээр коронавирус дэгдээгүй орон гаран арван хуруунд хүрэхгүй. Тэдний нэг нь манай улс. Гэхдээ бид одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээг илүү сайн авах ёстой. Төрөөс зохион байгуулж буй хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлыг шийдвэрүүдийг ард түмэн биелүүлэх ёстой. Бид цөөхүүлээ. Цөөхөн хүн амтай улс энэ тахлаар өвчилбөл ямар аюултайг та нар мэднэ. Манай эрд иргэдийн туслалцаа, ухамсар нь энэ өвчинг даван туулахад нэмэр болж байна. Ард түмэндээ баярлалаа гэж хэлье. Монгол Улсаас эрүүл мэндийн салбарт шаардлагатай техник хэрэгсэл авах 17 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөөд байна. Засгийн газрын зүгээс ард түмний эрүүл мэндийг хамгаалах ажлын хүрээнд нийт 200 тэрбум төгрөг зарцуулчихсан байна.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар сар бүр 18 хүртэлх насны хүүхдэд өгдөг 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж олгохоор шийдвэрлэлээ. Энэ шийдвэр гурван сарын хугацаанд үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ