Энэ сард 3,8-аар төгссөн улсын дугаартай автомашины татварыг төлнө
Таны автомашины улсын дугаар 3 болон 8-аар төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж байгааг тээврийн хэрэгсэл жолоодогч иргэдэд анхааруулж байна.
Та www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар болон ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар дамжуулан татвараа төлөх боломжтой. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах юм.
Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар
- 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
- 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
- 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
- 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
- 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.
Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очих бол:
Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ