ОХУ-ын зэвсэгт хүчин коронавирустэй тэмцэх бүлэглэл байгуулжээ

   Оросын Баруун цэргийн тойргийн нутгийн дөрвөн бүс нутагт  коронавирустэй тэмцэх төрөлжсөн бүлэглэл байгуулжээ.

“Бүлэглэлийн бүрэлдэхүүнд  цацраг, химийн болон биологийн хамгаалалтын анги, нэгтгэл, эмнэлэг, инженерийн анги, материал-техникийн хангамжийн хүчин, хэрэгсэл, ерөнхий цэргийн болон танкийн арми, Ленинград мужийн агаарын цэргийн хүчин, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчний цэргийн цагдаагийн анги нэгтгэл орно” гэж БХЯ-ны мэдээнд өгүүлжээ.

   Байгуулагдсан анги нэгтгэлүүд Ленинград, Нижегород, Воронеж, Курск мужийн цэргийн сургуулилтын талбай руу марш хийхээр бэлтгэж байгаа ажээ. Нийтдээ 1 мянга орчим цэргийн албан хаагч, цэргийн болон тусгай зориулалтын 200 гаруй нэгж техник дайчилсан байна. Бүлэглэлд химийн хамгаалалтын инженер-техникийн хөдөлгөөнт цогцолбор,  цэргийн ариутгалын цогцолбор,  хээрийн лаборатори, инженерийн тусгай техник орсон байна.

ОХУ-ын зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдад коронавирусийн 3214 шинжилгээ хийж, харин халдвар авсан тохиолдол илрээгүй байна. Одоо арми цар тахалтай тэмцэх ажилд идэвхитэй бэлтгэж байгаа ажээ. Эрүүл ахуй-эпидемиологийн байдалд мониторинг хийх есөн шуурхай бүлэг ажиллаж байна. Мөн коронавирусийн халдвар тараагчийг илрүүлэх орчин үеийн олон үүрэг бүхий хөдөлгөөнт модулийн 15 цогцолбор тараан байрлуулжээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ