Далд тээгчийг илрүүлэхэд туслах COVID-19-ийн бас нэг шинж тэмдэг нь үнэрлэх мэдрэмжгүй болох
Өвчний шинж тэмдэггүй ч, COVID-19-ийн халдвар авсан олон хүн үнэрлэх мэдрэмж байхгүй болдог нийтлэг шинжтэй байгааг Австралийн эрдэмтэд илрүүлжээ. “Российская газета” сонинд ингэж бичсэн байна. Коронавирус нь хамар-төвөнхийн хөндийг их хавагнуулдагаас болоод үнэрлэх мэдрэмж алдагддаг аж. Бусад шинж тэмдэг байхгүй өвчин тээгчийг илрүүлэхэд энэ шинж тэмдгийг ашиглаж болох юм. Эрдэмтдийн хэлснээр, далд тээгчид нь голдуу анзаарагддаггүй учир, цар тахал эрс хурдацтай тархах шалтгаан болдог байж болох талтай ажээ. Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан гурван хүн тутмын нэг нь үнэр мэдэхээ больсныг судалгааны баримтад тэмдэглэсэн байна. Британийн эмч нар үнэрлэх мэдрэмжээ алдахыг COVID-19-ийн тусдаа шинж тэмдэг хэмээн үзэхийг санал болгож байна. Үнэр мэдрэхгүй болох нь COVID-19-ийн халдвар авагсдын цорын ганц шинж тэмлдэг байж болохыг тодруулахаар ажиллаж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ