НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард өгнө

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсныг Татварын Ерөнхий Газраас мэдээлээд байгаа.

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг ирэх сард олгохтой холбоотойгоор иргэн Та 2020.04.08-ны 23:59:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэх шаардлагатай юм байна.

Цаашид хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыгаравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгож юм.

Буцаан олголттой холбоотой мэдээллийг 1800-1288, 75777507 дугаараар холбогдон лавлах боломжтой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ