Коронавирусийн голомт дээр нойргүй ажиллаж буй эмч нарын царай ямар болсон бэ
Коронавирусийн халдварын голомт дээр ажиллаж, нойргүй хоносон эмнэлгийн ажилтнуудын нүүр царай ямар болох талаар та төсөөлж байна уу. Коронавирусийн халдвартай өдөр шөнөгүй тэмцэж байгаа дэлхийн орнуудын эмч, эмнэлгийн ажилтнууд нойргүй өнгөрүүлсэн ээлжийн дараах ядарч туйлдсан нүүр царайныхаа зургийг нийгмийн сүлжээнд тавьдаг болжээ. Халдвар авсан иргэдэд туслахын тулд яаж ажиллаж байгаагаа тэд олон нийтэд харуулж, хүмүүсийг гэртээ байхыг уриалж байна гэж хэвлэлд бичжээ.
Эмч нар коронавирусээс болж тогтоосон хөл хорионы дэгийг чандлан сахихыг иргэдэд уриалж байна. Британийн нэг эмнэлэгт ажилладаг Натали Силвей гэдэг эмэгтэй хүндхэн ээлжээс буусныхаа дараах гэрэл зургийг хамгийн түрүүнд шахуу тавьж, халдвар авагсдын тоог нэмэгдүүлэхгүйн тулд өөрийгөө тусгаарлах дэгийг чанд сахихыг хүмүүсээс хүсчээ. Есөн цагийн турш хамгаалалтын хувцас, амны хаалттай явж, COVID-19 - өөр өвчилсөн хүнд өвчтөнүүдийг зөөж байдаг тухайгаа эмч нар бичсэн байна. Тийнхүү тэд онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг бүх хүнд уриалсаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ