Долларын ханш өсч 2775 төгрөгт хүрлээ

“Найман шарга” валют арилжааны төвд юанийг 390 төгрөгөөр авч, 392-оор зарж байна. Харин ам.долларыг 2770-аар авч, 2775 төгрөгөөр борлуулж байсан юм. Төвбанкнаас зарласан дундаж ханшаар ам.доллар энэ сард найман төгрөгөөр чангарч, 2770-д хүрээд байна.Манай зах зээлд зөвхөн юанийнх ч биш, бусад валютын төгрөгтэй харьцах ханш суларлаа. Тухайлбал, энэ сарын эхний 10 хоногт еврогийн ханш дунджаар 3159, фунт 3637, иен 27, рубль 42 төгрөгт хүрсэн. Тэгвэл өчигдөр евро 2996, фунт 3273, иен 25, рубль 35 төгрөгийн үнэтэй байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ