Глоба, Ванга, Нострадамус зэрэг зөн билэгтнүүд коронавирусын талаар юу хэлж байсан бэ?
Дэлхий ертөнц коронавирусийн цар тахал болон нефтийн зах зээл дэх сөргөлдөөнтэй холбоотой эдийн засгийн хамралын хүнд хэцүү үеийг туулж байна.
Ихэд нэрд гарч, тун чиг нууцлаг байсан зөнч Ванга “таван хоёртой” өдрийн тухай (зарим эх сурвалжид бичсэнээр, жилийн тухай) таамаглал дэвшүүлж байжээ. Тэрээр дэлхийг бүхэлд нь хамрах аймшигт вирусийн тухай, олон зуун сая хүн энэ үл мэдэх өвчний золиос болж мэдэх тухай дурдсан байна.
MySlo порталд бичсэнээр, Болгарын зөнчийн хосгүй зөн билэгт итгэдэг хүмүүс одоо дэлхийн бүх оронд ул мөрөө үлдээж байгаа коронавирусийн тухай сэрэмжүүлгийг энэ үгнээс олж харж байгаа ажээ. Ингэхдээ Вангагийн танил, сэтгүүлч Сергей Косторныйгийн хэлснээр, зөнч энэ өвчнийг “хуучин” өвчин хэмээн нэрлэжээ. Одоогийн коронавирус нь энэ зууны эхээр гарсан амьсгалын замын цочимог үрэвсэл өвчний вирустэй генетикийн хувьд төстэй болохыг Вангаг шүтэгчид олж харж байна.
Тэрээр вакцины талаар хэлэхдээ, вирусийн тархалт оргил цэгтээ хүрснээс хойш ойролцоогоор гурван сарын дараа вакцин гарна гээд, гэхдээ энэ нь “хүмүүс шууд л гадаа үхэдхийн унах” аймшигт үе байх болно гэдгийг дурдаж байжээ.
Агийн ёсыг дагагчид францын домогт зөнч Нострадамусын хэлсэн нэг зүйлд бас анхаарал хандуулж байна. Ингэхдээ Мишель де Нострам Италийг гамшигт бусдаас илүүтэй өртөх газар хэмээн шууд дурдсан байжээ.
Үүнээс гадна, Орос болон Европ тивийн аль алиныг хөндөх эдийн засгийн хүнд хямралын “сүүлчийн эргүүлийг” урьдчилан харсан Оросын зурхайч Павел Глоб ч өнөөдрийн тухай өөрийн бодлыг илэрхийлж байсан байна. Хэрэг явдал 2020 он гармагц болно хэмээн Глоб хэлж байжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ